Нууцлалын бодлого
Энэхүү бодлого нь iKontor апп болон веб системээр дамжуулан хэрэглэгч, оршин суугч, ажилтан, засвар үйлчилгээний мэдээллийг хэрхэн цуглуулж, ашиглаж, хамгаалж, устгах хүсэлт хүлээн авахыг тайлбарлана.
Бид ямар мэдээлэл авдаг вэ?
- Нэр, утасны дугаар, нэвтрэх бүртгэлийн мэдээлэл
- Хаяг, байр, орц, давхар, тоот болон харьяалах конторын мэдээлэл
- Дуудлага, засварын тайлбар, төлөв, хугацаа, хариуцсан ажилтан
- Дуудлага болон тоолууртай холбоотой зураг, хавсралт
- Чат, мэдэгдэл, app ашиглалтын техникийн мэдээлэл
Мэдээллийг юунд ашигладаг вэ?
Мэдээллийг дуудлага бүртгэх, засварчинд хуваарилах, үйлчилгээний явцыг харуулах, конторын үйлчилгээ сайжруулах, хэрэглэгчийн хүсэлт шийдвэрлэх, системийн аюулгүй байдлыг хангах зорилгоор ашиглана.
Хэнд харагдах вэ?
Оршин суугч өөрийн хаяг болон дуудлагын мэдээллээ харна. Засварчин өөрт оноогдсон дуудлагыг харна. Конторын эрхтэй ажилтан өөрийн конторын мэдээлэлтэй ажиллана. Дуудлагын төвийн диспетчер үйлчилгээ зохицуулах зорилгоор олон конторын дуудлагыг хянаж болно.
Зураг болон файл хадгалалт
Дуудлага, засварын зураг нь серверийн диск дээр бус cloud storage/bucket дээр хадгалагдаж, зөвшөөрөгдсөн хэрэглэгчид л системээр дамжин үзэх боломжтой байна.
Мэдээлэл хамгаалалт
Бид мэдээлэлд хандах эрхийг role, контор, хэрэглэгчийн харьяаллаар хязгаарлаж, HTTPS холболт болон сервер талын эрх шалгалтаар хамгаална.
Аккаунт устгах
Аккаунт устгах хүсэлтийг /delete-account хуудсаар дамжуулан илгээж болно. Үйлчилгээний баримт, төлбөр, маргаан шийдвэрлэхтэй холбоотой зарим бүртгэл хууль, нягтлан бодох бүртгэлийн шаардлагаар түр хадгалагдаж болно.
Холбоо барих
Нууцлал болон мэдээлэл устгахтай холбоотой санал хүсэлтийг ikontormongolia@gmail.com хаягаар хүлээн авна.